Categories
гадаад мэдээ

Босфорын усан доогуурх авто замын тунель ашиглалтад оржээ

Истамбулын Ази, Европ эргийг холбох усан доогуурх авто замын тунель ашиглалтад оржээ. Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ерөнхий сайд Бинали Йидрым, тээврийн сайд Ахмед Арслан нарын хамт усан доогуурх автозамын тунелиэр зорчсон анхны зорчигчид болсон байна.

Таван км үргэлжлэх урт тунелийн барилгын ажил 2011 оны хоёрдугаар сард эхэлсэн байна. Энэхүү тунель ашиглалтад орсноор Истамбулын автозамын ачааллыг хоёр дахин багасгаж, хоёр эргийн хооронд зорчих хугацааг 100 минутаас 15 минут болгон товчилж байна. Аврася (Еврази) нэртэй тунелийг ашиглахад 4 ам.долларын татвар төлөх гэнэ.

Аврася тунелиэс гадна Истамбулд олон тооны мега төсөл хэрэгжиж буйн нэг болох гурав дахь нисэх буудал ирэх онд ашиглалтад орох аж. Шинэ нисэх буудал нь жилд 90 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байх гэнэ. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард ашиглалд орсон Босфорын дээгүүрх гүүр дэлхийн хамгийн урт гүүрүүдийн нэгд тооцогдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *