Categories
мэдээ

Хөвсгөлд “Загвар” бие засах газруудыг байгуулна

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуучлалын яам хамтран 2016-2019 онд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл болно.

Ялангуяа төслийн голлох 3 үйл ажиллагааны нэг болох Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд ус огт хэрэглэдэггүй, хуурай аргын, байгаль орчинд халгүй, барилга угсралт, суурилуулалт, ашиглалтын зардал багатай нийтийн болон өрхийн зориулалтаар ашиглаж болохуйц “Загвар” бие засах газрыг байгуулах юм.

Ингэхдээ Хөвсгөл нууртай байгаль цаг уурын, газар нутгийн онцлогын хувьд ижил төстэй Щвейцарь, Финланд, АНУ, Канад зэрэг орны цэвэр усны эх үүсвэр бүхий тусгай хамгаалалттай газруудад ашиглаж буй бие засах газрын дизайн, загварыг судалж Щвейцарийн мэргэжилтэнг урьж зөвлөгөө аваад байна.

Модны нөөц ихтэй Хөвсгөл аймгийн хувьд төсөлд хамрагдах сумдын ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанаас үүсдэг ихээхэн хэмжээний модны үртэсний хог, мөчир, холтос, өрхөөс гарч буй үнс зэрэг байгалийн, хуурай, шингээгч материалуудыг ашиглан жуулчид ихээр төвлөрдөг газрууд болон нийтийн отоглох цэгүүдэд хуурай аргын загвар бие засах газрыг байгуулахаар төлөвлөж судалгааны ажил явагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *