Categories
мэдээ нийгэм

Хятад эмэгтэй газартай болохын тулд хүүхдээ монгол эмэгтэйн нэрэн дээр бүртгүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага хүний наймаа байж болзошгүй гэх үндэслэлээр Замын Үүдээс наймдугаар сарын 15-ны өдөр БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Ингээд есөн сарын 1 өдрөөс эхлэн тус Хятад иргэдийг Ганц худгийн 461-р хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор шилжүүлсэн байна.

Хятад иргэдийн талаар тодруулбал, Чин Пенг эмэгтэй 1983 онд төрсөн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2015 онд сурахаар ирсэн байна. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магастирын ангид сурдаг аж.

Уг хэрэг хүний наймаа байгаагүй нь тогтоогдсон бөгөөд Хятад иргэдийн авч явсан гэх хүүхэд өөрсдийнх нь хүүхэд байсан нь ДНК-ийн шинжилгээгээр есөн сарын 15-ны өдөр эцэслэн тогтоогджээ.

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага хүний наймаа байж болзошгүй гэх үндэслэлээр Замын Үүдээс наймдугаар сарын 15-ны өдөр БНХУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Ингээд есөн сарын 1 өдрөөс эхлэн тус Хятад иргэдийг Ганц худгийн 461-р хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор шилжүүлсэн байна.

Хятад иргэдийн талаар тодруулбал, Чин Пенг эмэгтэй 1983 онд төрсөн, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2015 онд сурахаар ирсэн байна. Түүний найз болох Ли гэх эрэгтэй МУИС-д Монгол хэл шинжлэлийн магастирын ангид сурдаг аж.

Уг хэрэг хүний наймаа байгаагүй нь тогтоогдсон бөгөөд Хятад иргэдийн авч явсан гэх хүүхэд өөрсдийнх нь хүүхэд байсан нь ДНК-ийн шинжилгээгээр есөн сарын 15-ны өдөр эцэслэн тогтоогджээ.

Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Түвшинбаяр шалгаж байгаад төрөх эмнэлгийн эмч нар нэг сая төгрөг авч хүүхдийн бичиг баримтыг н.Отгонжаргалын нэр дээр гаргасан гэж үзэж авлига авсан байж болзошгүй учир хэргийг харъяаллын дагуу АТГ руу аравдугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн байна.

Монгол асрагч гэх н.Отгонжаргал хүүхдийг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа “Би 2-р төрөхөд 4 сарын 9-нд төрсөн” гэж хэлээд хятад хүүхдийн төрсний гэрчилгээг гаргуулан авсан байна. Үүнийг нь хятад эмэгтэй монгол хэл, бичиг мэдэхгүй учир мэдээгүй өнгөрчээ.

Хятад иргэд гэм буруугүй болох нь тогтоогдож, хорихоос суллагдсаны дараа хүүхдээ нэхэж эхэлсэн байна. Харин одоогийн байдлаар холбогдох албаныхан “Хүүхдийг хэрэг шийдэгдсэний дараа өгнө” гэх тайлбар өгчээ. Тус хятад эмэгтэй гурван сартай хөхүүл хүүхдээ аль асрамжид байгааг мэдэхгүй, хүүхдээ хайсан хэвээр уулзалгүй 1 сар 20 гаруй хонож байгаа аж. Хүүхдээ байцаагчаас асуухаар “Чамд хамаагүй, хэрэг дуусахаар бол” гэж загнадаг аж. Түүнчлэн Хятад иргэн БНХАУ-ын Элчин сайдын яамандаа өргөдөл гаргаад байгаа бөгөөд тус газар ургацын баяр болж байгаа ирэх долоо хоногийн нэгдэх өдөр нээгдэхээр энэ талаар хэвлэлийн бага хурал зарлахаар болжээ.

Хятад иргэдийн өмгөөлөгчөөр ажиллахаар болоод байгаа өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулга авлаа:

-Хүүхэд одоо болтол хаана байгаа нь тогтоогдоогүй байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм ээ, олдоогүй тодорхойгүй байгаа. Хятад иргэд энэ асуудлаар надад хандаад ганц, хоёр л хонож байна. Байцаагч амарсан гэдэг шалтгаанаар утсаа авахгүй, олдохгүй байна. Хүүхэд хаана байгаа, эсэн мэнд эсэхийг нь ЦЕГ-аас асуухаар “Манайх шалгаж дуусаад, АТГ руу шилжүүлсэн прокурор л тогтоол гаргаж хүүхдийг асрамжийн газар өгсөн байна. Бид одоо ямар нэг шийдвэр гаргаж чадахгүй болсон” гэх юм. Харин АТГ-т энэ хэрэг очиж амжаагүй юм шиг байна. Хамгийн гол нь хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргаж явуулдаг шиг хүүхдийг хэрэгтэй хамт давхар, хавсаргах маягаар шилжүүлсэн нь буруу байна. Одоо хүүхэд нь аль асрах газарт байгаа нь мэдэгдэхгүй байна. Эх нь байсаар байхад хөхүүл хүүхдийг асрамжийн газарт шууд шилжүүлдэг хууль эрх зүйн зохицуулалт эрүүгийн байцаан шийтгэх хуульд байхгүй. Энэ нь өөрөө олон улсын хүүхдийн эрхийн конвенцийг зөрчиж байгаа үйлдэл. Аль улсын иргэн байгаагаас үл хамаарч хүүхэд эхтэйгээ хамт байх, асран хамгаалуулах жам ёсны эрхтэй. Хүүхдийг хохирогч гэж үзээд гэрч хохирогчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж асран хамгаалах газарт өгсөн бол эх нь тодорхой болсноор эхийн асрамжинд хүүхдийг шилжүүлэх үүрэгтэй байхад үүнийгээ биелүүлэхгүй байна.

-Хүний наймааны гэмт хэрэг биш гэсэн нь тогтоогдсон юм бол яагаад хүүхдийг нь өгөхгүй байгаа юм бол?

-Хэргийг АТГ руу шилжүүлэхдээ “..хавтаст хэрэгт нотлох баримтаар нярай хүүхдийг хураан авч шилжүүлсэн..” мэт зүйлийг эрх бүхий этгээд хэлж байгаа. Эрүүгийн Хуулийн 49-р зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “эд хөрөнгө хураан авах” заалт байх нь байгаа гэхдээ амьд хүүхдийг эд хөрөнгө хураан авах ажиллагаанд тооцох боломжгүй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.9-д зааснаар “..хөхүүл болон жирэмсэн эмэгтэй..хүнд өвчтэй хүнийг цагдан хорьж болохгүй..”гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн 63-р зүйлд “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсаныг.. хойшлуулах” гэж хүртэл энэрэнгүй, хүнлэг ёсны зарчимыг хангах зорилгоор оруулж өгсөн байхад албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл хууль зөрчих аргаар харгис хэрцгий, хүнд суртал гаргасан байдлаар асуудалд хандаж хүүхдийн эрхийг зөрчиж байна. Хятад Улс хүүхдэд их энэрэнгүй, зөөлөн ханддаг орон, энэ тухай мэдвэл Олон Улсад манай орон л их хэцүү байдалд орно. Манай оронд байдаг нөгөө олон хүүхдийн эрхийн байгууллага, хүний эрхийн үндэсний комиссийнхон хаачсан юм бүү мэд таг чиг л байна. Хүүхэд эхтэйгээ цуг байх нь хэргийг цаашид мөрдөн шалгахад саад болох үндэслэл болохгүй. Учир нь нярай хүүхэд эхтэйгээ үгсэн хуйвалдаж хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж чадахгүй гэж хариуллаа.

Бид хэргийн талаар ЦЕГ, Нийслэлийн Өргөө амаржих газар буюу 2-р төрөх газраас мэдээлэл авах гэсэн боловч энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Мөн хүүхдийн ээж болох Хятад эмэгтэйн хамт явсан найз гэх Ли-тэй утсаар холбогдож асуухад “Хариулт өгөхөөс айж байна” гэсэн хариу өглөө.

Бид ЦЕГ, Нийслэлийн Өргөө амаржих газар буюу 2-р төрөх газраас мэдээлэл авах гэсэн боловч “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Мөн хүүхдийн ээж болох хятад эмэгтэйн хамт явсан найз гэх Ли-тэй утсаар холбогдож тодруулахад “Яриа өгөхөөс айж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *