Categories
мэдээ нийгэм

Баатруудын хүндэтгэлийн цогцолборыг нээлээ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Батлан Хамгаалахын Их Сургуулийн 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан тус сургуулийн талбайд Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулсан байна. Тус цогцолборын нээлт өнөөдөр боллоо.

Батлан Хамгаалах Их Сургууль нь морин цэрэг, артилерийн богино хугацааны дамжаанаас их сургууль болон хөгжсөн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй мэргэжлээр 70 гаруй мянган мэргэжлийн боловсон хүчнийг сурган бэлтгэжээ. Төгсөгчдийн дундаас Монгол улсын маршал, өрлөг жанжин Г.Дэмид, Монгол улсын баатар М.Экей, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, Монгол улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Ж.Ёндон, дэслэгч генерал Д.Ёндондүйчир, Л.Моломжамц, Ц.Тогоо нарын хүмүүсийн гэрэл зургийг цогцолборт байршуулжээ.

БХИС төгсөгч болон ажиллагсдын дундаас Монгол улсын маршал 1, Монгол улсык баатар б, Монгол улсын төрийн соёрхолт 2, Монгол улсын гавьяат цолтон 16, төр, цэргийн зүтгэлтэн 23, Цэргийн дээд алдар цолтон 68, Шинжлэх ухааны доктор, профессор 3, Доктор, профессор 21, БХИС-ийн Хүндэт доктор 10, Хүндэт профессор 7 төрсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *