Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өнөөдөр болж байна. Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь хайрын шүлгийн “Цагаан-Уул”. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.
“Цагаан-Уул” наадмыг 18 дахь жилдээ болж байна. Тус наадам энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдаж байна. Яг одоо сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг таван яруу найргчид шүлгээ уншиж байна.