Categories
мэдээ спорт

ОУХМ Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртжээ

Герман улсад мастерсын ДАШТ болжээ. Тус тэмцээнд манай улсын тамирчин Ц.Оюунчимэг оролцож мөнгөн медаль хүртсэн байна.

Энэхүү тэмцээнд 47 орны 987 тамирчин өрсөлджээ. Тус тэмцээнд манай улсын гурван туйванч оролцсон байна. Улмаар эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн Ц.Оюунчимэг огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр 133 кг захиалан өргөж мөнгөн медалийн болзол хангажээ.

Түүний жинд 14 тамирчин өрсөлдсөн байна. Ц.Оюунчимэг өдгөө 54 настай тамирчин аж.

Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. Тэрбээр 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй бөгөөд ДАШТ-ий рекордыг зургаа, Азийн рекордыг 12 удаа шинэчилсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *