Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой арваннэгдүгээр сарын 11-нд Сингапурт тулалдахаар боллоо.
“Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг өнгөрсөн оны сүүлчээр М.Гафуровт дийлдэн, дэлхийн аваргын бүсээ алдсаныг нь манай уншигчид андахгүй.
Ийнхүү “Чингисийн цавчилт” “Кобра”-гаас даагаа нэхэж, дэлхийн аварга болох боломжтой боллоо.