Categories
мэдээ улс-төр

Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан “Стэнд бай” хөтөлбөрт хамрах асуудлаар АНУ-ыг зорьжээ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өнөөдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотыг зорилоо. Тэрээр энэ сарын 7-9-ний өдөр Вашингтонд болох ОУВС Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчидтай уулзалт хийх аж. Энэ үеэр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Фурусава, гүйцэтгэх захирал Б.Стэрланд, Ази, Номхон далайн газрын дарга Сэссир Ри болон Дэлхийн банкны Дэд ерөнхийлөгч Кваква, гүйцэтгэх захирал Хенам Чой нартай уулзалт хийх юм.

Сүүлийн өдрүүдэд төр засгийн удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй шат дараалсан уулзалт хийж, Стэнд байн хөтөлбөрт хамрагдахад ойлголцолд хүрээд буй юм. Тухайлахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллаж, тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ хүрээнд “Стэнд бай” хөтөлбөрийг улсдаа хэрэгжүүлж, төсвийн сахилга батын асуудалд онцгой анхаарахаар яригдаж байгаа юм. Монголбанкны зүгээс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байгааг удаа дараа тодотгож буй юм. Төвбанк төсвийн сахилга батыг сайжруулах замаар тодорхой хэмнэлтүүдийг хийж, ирэх жилүүдэд Монгол Улс гадаад төлбөрийн тэнцэл дээрээ онцгой анхаарах хэрэгтэйг эрх баригчдад сануулаад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *