Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг он дуустал олгоно

2016 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж баталсан. Төсвийн тодотголд хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох, 2019 оноос аваагүй үлдсэн хүүхдүүдэд нөхөж олгохоор тусгасан билээ. Мөн оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг энэ оныг дуустал олгох ба шинэ оны эхнээс бүрэн зогсоохоор тусгаж төсвийн тодотголыг баталсан юм.

Оюутнуудад дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хүрээнд тэтгэлэг олгодог байсан юм. Өнгөрсөн хичээлийн жилд 61 мянган оюутан тэтгэлэгт хамрагдаж, улсын төсвөөс 15,9 тэрбум төгрөг зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *