Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндий хүртэлх хурдны авто замыг 2018 онд ашиглалтад хүлээлгэн өгнө

Улаанбаатараас Хөшигийн хөндий
хүртэл БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн
хүрээнд Монголын анхны хурдны авто замыг барьж байна.

Тус авто замын трассын урт 30.4 км
бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм. Бүтээн байгуулалтын ажлыг 34
сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны
7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй аж. Харин газар
чөлөөлөлт удааширсанаас зарим ажил саатаж буйг албаныхан онцолж
байна. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд
Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын
талаас 100 гаруй ажилтан хамрагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *