Categories
гадаад мэдээ

Халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ

АНУ-ын Нью Йорк болон Нью Жерси хотноо энэ
амралтын өдөр цуврал дэлбэрэлт болж, 29 хүн бэртсэн билээ. Мөрдлөгөөр гар
аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг дэлбэлсэн нь тогтоогджээ. Мөн дээрх хоёр
дэлбэрэлтийг нэг хүн үйлдсэн болохыг хяналтын камерийн бичлэгийн тусламжтай
илрүүлсэн байна.

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүсийг
хяналтадаа авч, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн юм. Тэгвэл
цагдаагийнхан шуурхай ажиллаж дээрх хэрэгтэй холбоотой таван этгээдийг
баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Баригдсан хүмүүсийн нэг нь Нью Йорк, Нью
Жерси хотноо халдлага үйлдсэн этгээд болохыг тогтоожээ. Түүнийг Ахмад Хан
Рахами гэдэг аж. Тэрбээр эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаагийнхан гал нээж,
гэмтжээ.

Орон нутгийн хэвлэлүүд эмнэлгийн орон дээр
хэвтэж буй Рахамигийн зургийг нийтэд үзүүлжээ. Рамахи Афганистаны иргэн бөгөөд
28 настай аж.

Иргэд Рахамиг Иракийн хэт даврагч “Халифын
вант улс” бүлэглэлтэй холбоотой хэмээн таамаглаж байна. Цагдаагийн байгууллага
уг мэдээллийг батлаагүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *