Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жил, Хилчдийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 208 бөхийн барилдаан өчигдөр буюу есдүгээр сарын 17-нд “Бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, харцага Ө.Бат-Орших, Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, А.Бямбажав, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй 208 бөх зодоглосноос улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрллээ. Харин их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ. Дунд шөвөгт улсын харцага Ө.Бат-Орших, Х.Гантулга, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар тунан үлдсэн ажээ.