Categories
гадаад мэдээ

Барак Обама Мьянмарын эсрэг худалдааны хоригийг цуцалсныг мэдэгдлээ

Урт
хугацааны турш Мьянмарын эсрэг худалдаа, тээврийн хориг тавиад байсан АНУ
энэхүү шийдвэрээ цуцалж байгаагаа мэдэгдлээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
Мьянмарын төр засгийн тэргүүлэгч, “Де факто” Аун Сан Су Чиг Вашингтон хотноо
хүлээн авч уулзахдаа энэ шийдвэрийн талаар дуулгажээ.

Мьянмар улс хүний эрхийг зөрчихийн сацуу дотоодын үймээн самууны
улмаас 1989 онд хил залгаа орнуудын өмнө худалдаа, тээврийн хоригтой тулгараад
байв. Энэ тухай Обама “Мьянмар цэргийн хатуу дэглэмтэй орноос хүний
эрхийг дээдэлдэг улс болохоор хичээж байна. Энэ үед улс орны эдийн засгийн
тулгуур болсон худалдааны эрхийг сэргээх нь маш том боломж” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *