Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний валют авч явсан монгол иргэнийг саатуулжээ

ОХУ-ын Новосибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар цүнхэндээ их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг тус улсын гаалийнхан саатуулжээ. Монгол улсын иргэн Бээжингээс нисч бөгөөд түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлжээ.

Гаалийн албаныхан монгол иргэнийг их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан авсан байна. ОХУ-д 2013 оны 6-р сарын 30-нд “ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар болсон хэмээг Оросын life.ru сайт мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *