Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат:Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тал хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт зарцуулагдана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар уул уурхай, эрчим хүчний салбарын 100 гаруй төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирсэн төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.

Тэрээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд 26 орчим их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй үйл ажиллагаа явуулах тооцоолол гарсан. Үүнээс 12 их наяд төгрөг нь уул уурхай, эрчим хүчний салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жил Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тал хувь нь уул уурхай, эрчим хүчний салбарт зарцуулагдана. Тэр хэрээрээ тодорхой хэмжээний бүтээмж гарна гэсэн төсөөлөлтэй байна. Энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, дараа дараагийн уулзалтаар үр дүнгээ тооцдог байя. Нэгдсэн уулзалтаас салбарын бодлогын түвшин дэх уялдаа холбоог гаргаж ярилцдаг байх нь чухал гэж үзэж байна” гэлээ.

Уул уурхайн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Уул уурхайн сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн уул уурхайн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход орших ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *