Categories
мэдээ улс-төр

Хотын дарга БНЧУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташектай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд Чех улсын гадаад хэргийн дэд сайд болон төлөөлөгчдийг тавтай морилохыг хүсээд Чех, Монгол хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатайг онцлон тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташек “Миний бие энэ удаад Чех улсын 12 компанийн төлөөллийн хамт Монгол Улсад айлчилж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг болон цаашид явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл юм. Тэд эрчим хүч, усны аж ахуй, байгаль орчин, тээвэр, иргэний нисэхийн салбарынхантай уулзах хүсэлтэй байгаа.” гэлээ. Уулзалтын үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон Улаанбаатар хотоп хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Чех улсын төлөөлөгчдөд танилцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *