Эр зориг, авхаалж, хүч чадлын бэлэгдэл гэгддэг
Испанийн уламжлалт бухтай тулалдах урлагийг орчин үед эсэргүүцэх хүмүүс
олширчээ. Мадрид хотноо өчигдөр /2016.9.10/ бухтай тулалдах тэмцээнийг
зогсоохыг шаардан олон мянган хүн жагсаал хийсэн байна. Жагсагчид “Бухтай
тулалдах нь харгислалыг сургаж байна, Энэ бол үндэсний ичгүүр” гэх мэт лоозон
барьсан байжээ.
Идэвхтнүүдийн
тэмцлийн улмаас Испанид бухтай тулалдах тэмцээн зохион байгуулах нь багассан
байна. Гэхдээ жилд 2000 орчим тэмцээн зохиогдож, жуулчдын анхаарлыг ихээр
татдаг аж. Өнгөрсөн зургадугаар сард Кастилия-Леон бүс нутагт бухтай тулалдах
тэмцээнийг хориглон зогсоожээ. Үүнээс өмнө 2010 онд Каталонид бухтай тулалдах
уламжлалыг хориглосон байв.
Үүний зэрэгцээ
өнгөрсөн долдугаар сард бухтай тулалдагч тэмцээний үеэр амь үрэгджээ.