“Эх дэлхий мину” бөөгийн чуулганыг
2 дахь жилдээ буюу 2016 оны 9 сарын 21-22-ны өдрүүдэд Их Монгол улсын Нийслэл
Хархорин хотноо , Орхоны уудам хөндийд “НҮҮДЛИЙН СОЁЛ-ӨВ УЛАМЖЛАЛ”
сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байна.
Үйлийн зорилго: Эх Дэлхийдээ ээлтэй амьдрах арга ухаан, уламжлалт Нүүдлийн
соёл, ахуйн талаар Өвөг Дээдсүүдийн өвлүүлсэн эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлж,
түмэн олныг гэгээрэлд хөтлөх.
Жил бүрийн 9 сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өлзийт сайн өдөр эртнээс
Монголчууд Цагаан сарын баяраа тэмдэглэж өнгөрсөн нэгэн жилд хийсэн ажлаа
дүгнэж ирэх онд хийх ажлаа төлөвлөн хэлэлцдэг байжээ. Энэхүү уламжлалыг сэргээн
Гэрлийн Өргөөнөөс жил бүрийн 9 сарын 21-22нд Өвгүдийн эрдэм мэдлэгийг өвлүүлэн
түмэнд түгээж, Гэрлийн Өргөөнөөс хийсэн ажлаа тайлагнаж, цаашид хийх ажлаа
танилцуулан, мөн олон улсын бөө судлаачид, бөө нарыг урин хамтдаа зан үйлээ
хийж, эх дэлхийнхээ төлөө хэмээ нэгтгэдэг билээ.
Энэ удаагийн Эх Дэлхий Мину Чуулганаар:
Хүмүүний мэдвэл зохихуй,эрдэм ухааныг түгээх хурал чуулган;
Бөөгийн зан үйл, Засал ном, Бариа засал;
Гэрлийн Өргөөнөөс эрхлэн гаргасан судар, номын худалдаа;
Цагаан идээ, гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа;
ЭХ ДЭЛХИЙ МИНУ 2016 ЧУУЛГАНЫ ХӨТӨЛБӨР
9 сарын 21. “Нүүдлийн Соёл өв уламжлал” хурал
09:00-09:30. Нээлт
09:30-12:30. Илтгэл (Эрдэмтэн судлаачид, гадны зочид төлөөлөгчид, Улаачдын
илтгэл үргэлжлэнэ)
12:30-13:30. Завсарлага: Үдийн хоол
13:30-17:30. Эмнэн домнохуй, бариа засал, үзлэг
9 сарын 22. Бөөгийн зан үйл
-Цагаан сар,
-Бэсрэг Наадам,
-Бөөгийн зан үйл, Галын Бөөлөө
Чуулган зохион байгуулагдах газар:
Өвөрхангай аймаг, ХарХорин хот, Өргөө жуулчны бааз
(Хархорин хотоос хойш 6км, Түрэгийн замаар яваад “Өргөө” гэсэн
самбараар зүүн эргээд очно.)
Тус үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй хүмүүсийг 9 сарын 18 хүртэл бүртгэнэ.
Бүртгэлийн хураамж: 25,000₮ (Хаан банк 5021 46 3334 Монгол Тэнгэр Үнэн ТББ
дансанд хураамжаа хийж, нэрээ бичин бүртгүүлнэ үү. Тус хураамж нь Хурлын заал
түрээс болон бусад зохион байгуулалтад зарцуулагдана. )
Зохион байгуулалт:
Өргөө бааз нь УБ хотоос 360 км зайтай. Оролцох хүмүүс унаа тэрэг, байрлах байр,
хоол ундаа өөрсдөө зохицуулна. Өргөө Жуулчны баазын гэрт байрлаж болох бөгөөд 1
гэрт 40,000₮ төлөөд 10 хүртэлх хүн өөрийн мешоктойгоо байрлаж болно. Өөрөөр хэлбэл
1 хоногийн хүний 4000₮. Гэр нь Зуухтай, Тог цахилгаантай, хоолны үнэ
багтаагүй.)
Дэг журам: Зохион байгуулагчдын зааварчилгааны дагуу, орчин тойронд хог
тарихгүй, байгал дэлхий бохирдуулахгүй, тамхины иш хаяхгүй оролцоно. Бөөгийн
зан үйлд зааварчилгааны дагуу оролцоно. Хуралд оролцогчид мандатаа үзүүлж
оролцоно.
Мандатыг 09 сарын 18-нд Арга Билэг төвийн 305 тоотоос авна.
Холбоо барих: 8807-7002
Өмнө жил зохиогдсон Чуулганы талаар зураг мэдээлэл үзэх бол дараах
холбоосоор орж сонирхоно уу.
http://goo.gl/TFLnlU
Видео үзэх бол дараах холбоосоор орно уу.
http://goo.gl/cNFEMZ
Гадаад улс орноос оролцох хүсэлтэй хүмүүс дараах холбоосоор орно уу.
http://shamanmongolia.blogspot.com/