Categories
мэдээ нийгэм

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томиллоо

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Г.Нямдавааг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, Л.Бямбасүрэнг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ. ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Лувсансамбуугийн Бямбасүрэн өнөөдөр ИНЕГ-ын даргын тамгаа гардаж авлаа. Ажил хүлээлцэхэд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан нар байлцлаа.

Л.Бямбасүрэн нь ИАТУЕГ-ын дэргэдэх Нисэхийн дунд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, тээвэр зохион байгуулагч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. БНХАУ, Сингапур, Япон, Швейцарь зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн. 1994 онд иргэний нисэхийн салбарт ажлын гараагаа эхэлснээс хойш 20 гаруй жил тус салбарт ажиллаж буй. “МИАТ” ТӨХК-д Олон улсын зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал, ИНЕГ-ын Агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалт, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *