Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй

Төсвийн тодотгол хийж ард иргэдийнхээ халаасруу өнгийсөн олон шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа билээ. Жишээлбэл Онцгой албан татварыг 20 хувь болгож, Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 хувьд хүргэж, шүүгчдийн цалинг танах болон өндөр цалинтай уурхайчид гэх мэт хүмүүсээс илүү татвар авах талаар ярьсан билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэн өчигдөр хэсэг уурхайчид хэвлэлийн бага хурал зарлаж эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн иргэдийнхээ амь зуулга руу илт бүдүүлгээр дайрсан шийдвэрийн эсрэг МАН-ын зарим гишүүд ч эсрэг байр суурьтай байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн юм. Тэрбээр “Эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, дийлэнхи нь цалингийн, тэтгэврийн гээд зээлтэй болчихсон байна. Энэ үед эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам бүр нэмэгдэнэ. Энэ асуудал дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт эдийн засаг хямрахаар компаниуд хүнд байдалд ороод ихэнхи нь банкны хугацаа хэтэрсэн зээлийн өр, авлагатай болчихсон явж байгаа. Өнгөрсөн оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон байгаа байх. Төлж чадахаа больчихсон гэсэн үг. Энэ үед нь татварыг нэмбэл ямар байх вэ. Гал руу бензин хийсэнтэй адилхан. Компаниуд улам хүндэрнэ” хэмээн үзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *