Монголын сүмоч Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа.Тэрээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан юм.А.Хүчитбаатар одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өвчний улмаас 20 орчим кг турсан гэнэ.
Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл, хэлж бус хийсч ирдэг өвчин.А.Хүчитбаатар өвчнөө даван туулж, дэвжээндээ эргэж ирэх зорилготой байгаагаа илэрхийлж байсан ч харамсалтай нь чадсангүй.
Манай тамирчин Магаки ояката нэрээр Японы мэргэжлийн сүмогийн холбоонд ажиллах сонирхолтой байгаа аж.
Тэрээр 2014 онд иргэншлээ сольж, ояката болох болзол хангасан юм.