Categories
мэдээ нийгэм

Махны үнэ буурчээ

2016 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5140 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 170 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар буюу 240 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *