Болив улсын засгийн газар тус улсын дотоод хэргийн дэд сайд Родолф Иланес бусдад барьцаалагдаж, улмаар амиа алдсан гэж мэдээллээ. Тодруулбал, уурхайчид олон сар цалингаа аваагүй, нэлээд бухимдалтай байх үед засгийн газрын төлөөлөл болж дэд сайд очжээ. Гэвч уурхайчид Родолфог барьцаалж, цалин тавибал суллана гэж мэдэгдсэн байна. Харин Засгийн газрын зүгээс хугацаандаа “амжаагүй” тул барьцаалагчид дэд сайдын амийг хөнөөжээ.
Тусгай албаныхан дэд сайдыг суллахаар очих үед хоёр уурхайчин цагдаа нарт буудуулж амиа алдсан байна. Тус улсын дотоод хэргийн сайд Карлос Реморо “Дэд сайдын үхлийн буруутныг заавал олно” гэжээ.