Categories
мэдээ нийгэм

“Алтан Харилцаа” ХХК хагас тэрбум төгрөг залилсан гэв

орж ирсэн машин зурган илэрцүүдГадаад худалдаа, автомашин импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Алтан харилцаа” ХХК 100 орчим хүнийг луйвардаж 520 сая төгрөгийг залилсан гэх асуудлаар хохирогчид өнөөөдөр буюу наймдугаар сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар “хохирогч” гэх иргэд дараах мэдээллийг хүргэсэн юм.

“Алтан Харилцаа” ХХК-ий захирал С.Цэвэлмаа, түүний ах С.Мягмардаш нар уг залиланг үйлдсэн. Мөн цаашлаад бусад хүмүүс ч холбогдох үндэслэлтэй гэж хохирогчид үзэж байна.

Эдгээр этгээдүүд нь “Dreamcar” гэх хаягийн дор Япон болон бусад орноос автомашин худалдан авч импортоор оруулж ирэх гэрээг хохирогчидтой байгуулан урьдчилгаа 30-100 хувийн төлбөрийг авдаг байсан нь баримтаар ногтлогдсон. Гэвч Японоос захиалсан гэх автомашин Монгол улсын хилээр огт орж ирээгүй төдийгүй автомашинаа хүлээсэн иргэдэд “гааль дээр асуудал гарсан”, “ замдаа яваа” гэх зэргээр хүлээлгэсээр хагас жилийн нүүрийг үзжээ.

Өнгөрөгч тавдугаар сард эхний хохирогч цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, тухайн үед хохирогсдын тоо харьцангуй цөөн, хугацаандаа ирээгүй машин асууж сураглах хүмүүсийн тоо 10 гаруй байсан талаар хохирогчид хэлж байгаа юм. Гэвч хэрэг хариуцсан холбогдох албаныхан ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас гэмт этгээдүүд дахин 60 хүнийг сарын дотор залилсан байна.

Хохирсон иргэд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан боловч, хууль хяналтынхан үүргээ үл ухамсарлан уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэн өнөөдөр хагас тэрбум төгрөгийг даваад байгаа юм.

Тиймээс Хууль зүйн яам болон цагдаа, прокурорын байгууллагууд дээрх хэрэгт анхаарлаа хандуулж хэргийг үйлдсэн этгээдүүд хуулийн дагуу хариуцлагаа хүлээлгээсэй хэмээн хохирогчид мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *