Categories
мэдээ нийгэм

Самарчдыг хуш модыг гэмтээхгүй байхыг анхаарууллаа

БОАЖ-ын сайдын 2014 оны “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”- д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг.

Гэвч иргэд наймдугаар сар гарсаар самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байгаа талаар холбогдох байгаль хамгаалагчид ярьж байна.

Тухайлбал хуш модноос самар түүх гэсэн иргэд бүдүүн мунаар, буюу хүнд төмөм шидэж, мөчир, навтай нь цуг унагааж байгаа юм. Үүнээс болоод хүчтэй доргисноор модны махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.

Манай орны ойн санд ургадаг Сибир хуш ойн сангийн 5.5 хувь, ойн нөөцийн 9.3 хувийг эзэлдэг гэсэн тоон судалгаа бий. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог аж. Иймд БОАЖ-ын яамнаас самар түүж буй иргэддээ байгаль эхээ хайрлаж, аль болох болц нь гүйцсэн жимс, жимсгэн түүхийг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *