Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирустэй иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл

Банкны шалгуур, нөхцөлийг хангасан элэгний с вирустэй иргэдэд энэхүү өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор “ХасБанк” хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Зээлийн мөнгийг эмчилгээний зээлд зориулан тусгайлан гаргасан төлбөрийн картад олгох бөгөөд уг картыг одоогоор ХасБанктай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Интермед, Гранд мед, Сонгдо эмнэлэгүүд, Хаппи Веритас, Гялс, Мед аналитик, Стандлаб, Онкоген, Итгэл, Элэгний төв лабораториуд болон Омбол, Монгол эм импекс эм ханган нийлүүлэгч байгууллагуудын карт уншигч машинд уншуулан эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө төлөх юм байна.

Зээлийн хэмжээ нь 2.5-4 сая төгрөг хүртэл байх бөгөөд 36 сарын хугацаатай хүү нь 1.2 хувь байх аж. Энэхүү зээлийг 18-аас дээш настай эрх зүйн бүрэн чадамжтай, зургаа болон түүнээс дээш сарын хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсвэл 12 сараас дээш хугацаагаар бизнесийн үйл ажиллагаа явуулсан иргэн авч болох юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *