Categories
мэдээ спорт

Хойд Солонгосын марафон гүйлтийн ихэр тамирчид зэрэг барианд оржээ

Бразил улсад зохиогдож байгаа “Рио 2016” наадамд эмэгтэй марафон гүйлтийн төрөлд оролцсон Хойд Солонгосын эгч дүүс Ким Хе Сон болон Ким Хе Гён нар 2:28:36 цагийн замыг туулж зэрэг бариад орсон хачирхалтай тохиолдол гарчээ.

42 км замыг туулсан ихрүүдийн эгч нь 10-р байранд орж дүү нь 11-р байр эзэлжээ.

Бүхэл замын турш яг нэг хэмнэлтэй гүйсэн тэднийг ажиглагч нар “Марш хийж буй цэргүүд шиг” гэж тодорхойлсон байна.

Бас нэг сонирхолтой тохиолдол нь Германаас оролцсон ихрүүд мөн зэрэг барианд орж 81, 82-р байруудыг эзэлжээ.

Харин Эстонийн гурван ихрүүдийн хувьд нэг нь 97-р байр нөгөө нь 114-р байранд орсон ч гурав дахь нь замын дундаас уралдаанаа зогсоожээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *