Categories
мэдээ спорт

ОХУ-ын тамирчин Елена Исинбаева зодог тайлна

Дэлхийн тулгууртай хариалтын домогт тамирчин Елена Исинбаева энэ долоо хоногт зодог тайлна гэж ТАСС агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Исинбаевагийн мэдэгдэл хийх хэвлэлийн бага хурал ирэх баасан гарагийн 13:00 цагт Рио-де-Жанейро хотод болох гэнэ.

Өдгөө 34 наcтай Исибаева 5.06 метрийн хариалт хийж, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд өөрийн дээд амжилтыг 28 удаа эвдэж байсан түүхтэй аж.

Харин Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг системтэйгээр сэргээш хэрэглэсэн байсан хэмээн буруутгаж “Рио 2016” наадмаас хассан учир Исинбаева энэ удаагын наадамд оролцох боломжгүй болсон байна.

Өчигдөр буюу даваа гарагт ОУОХ-ны тамирчдын зөвлөлийн хуваарь“Рио”-д ирээд байгаа тэрээр “Намайг хассан явдалтай би хэзээ ч эвлэрэхгүй, уг явдалыг хэзээ ч уучлахгүй” гэж мэдэгджээ.

Исинбаева “Энэ удаагийн олимпийн наадамд тулгууртай хариалтаар алтан медаль хүртсэн тамирчин өөрийгөө шилдэг нь биш гэж тооцох ёстой” гэж хэлсэн байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *