Categories
мэдээ спорт

Б.Мөнхзаяа 72, Л.Отгонбаяр 85 дугаар байрт орж, тэмцээнээ өндөрлөв

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээнд өрсөлдсөн ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 43 минут 55 секундын амжилтаар 72 дугаар байрт, ОУХМ Л.Отгонбаяр 2 цаг 45 минут 55 секундээр 85 дугаар байрт орлоо.

Энэ төрөлд нийт 157 тамирчин оролцсоноос 133 нь барианд орсон аж. Тэсвэр тэвчээр шалгасан 42 км 195 метрийн зайг Кенийн Ж.Сумгонг 2 цаг 24 минут 04 секундэд туулж олимпийн аварга болсон бол Бахрайны Кирва, Этиопын Марэ Дибаба нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөх гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Гантулга, Ц.Бямбажав нар олимпийн сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 21-ний өдөр уралдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *