Categories
мэдээ улс-төр

УИХ-ын эмэгтэй гишүүд Б.Бат-Эрдэнэ сайдтай уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллалаа. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаа, М.Билэгт, Н.Амарзаяа, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцав. Тэд “Батлан хамгаалах салбарыг удирдан ажиллах таны нөр их ажилд амжилт хүсье. УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд, эх хүний хувьд батлан хамгаалах салбарыг бүх талаар дэмжин ажиллана. Ялангуяа, хууль эрх зүйн шинэчлэлд ямагт эерэгээр дэмжих болно. Цэргийн албыг дэмжиж байж эх орон маань элэг бүтэн, айх аюулгүй, туурга тусгаар улс хэвээр байх учиртай. Энэ утгаараа дэмжиж ажиллана” гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ эмэгтэй гишүүдэд батлан хамгаалах салбарт өрнөж байгаа томоохон ажлуудыг танилцуулаад салбарын эрх зүйн шинэчлэлийн төлөө хамтран ажиллах болно гэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Цогцолмаа батлан хамгаалах салбарт эмэгтэй алба хаагчид багагүй ачааг үүрч ажилладаг. Тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд бодитойгоор туслах, албан тушаал дээрээ өсч дэвших боломжийг нэмэгдүүлэхэд нь анхаарч ажиллахыг салбарын сайдад илэрхийлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *