Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “БОНД” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гариг бүр хүргэдэг уламжлалт “Танай өнжье” булангийн ээлжит дугаарт “Бүтээн байгуулалтын дээд “Төрийн гэрэгэ” шагналыг хүртсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг онцоллоо. Эдүгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн дэлхийн жишигт хүрсэн “Уул уурхай-Металлургийн цогцолбор” үйлдвэр болохын тулд цаг нартай уралдан, дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийн хүчээр “зүтгэж” байгаа юм байна. “Танайд өнжье” буланг дэлгэрэнгүйгээр нь 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Өнөөдрийн дугаарын бас нэгэн онцлох чухал материал бол Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлага юм. Сайд асан Д.Дорлигжав “Анхнаасаа улстөржиж талцсанаас болж Эрүү, Зөрчлийн тухай хууль хойшилж байнахэмээн ярилцлагадаа онцолсон байна. Нэг, хоёрдугаар нүүрээс уншина уу. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар хийсэн ярилцлагыг энэ өдрийн дугаараас унших боломжтой. “С.Дэмбэрэл: Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго Монголын эдийн засгийг аварна” ярилцлагыг нэг, дөрөв, тавдугаар нүүрт хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан нийтлэл бүхэн нийгэмд тодорхой байр суурийг илэрхийлж, шуугиан болж байдаг, асуудлыг хөндөж чаддагаараа алдартай. Үүгээрээ уншигчдын хувьд хамгийн анхаарлыг татаж байдаг юм. Сонины тоймоо хүргэх бүртээ бид үүнийг онцолж байдаг. Өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Бонд” нийтлэл хүрч байна.

Уг нийтлэлд “Сангийн сайдын төсөв улайсан гэх урваганал, төв банкны ерөнхийлөгчийн валютын нөөцгүй боллоо гэх гэнэн мэдэгдлийн цаад санааг хөнгөхөөн уншчих боломжтой. Улс төрийн элдэв санааг нь алгасаад харвал доллар олж ирэхгүй бол горьгүй нь гэдгээ тайлбарлах гэж ядаж байгаа хэрэг л дээ. Долларыг өөрсдөдөө дарамтгүй татах хоёр арга бий.” хэмээн бичсэн байна. Тэгэхээр ямар хоёр гарц байгааг шинэ дугаараас маань тольдоорой.

Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчаас авсан тодруулгыг хэвлэлээ. Америкийн “Champi­on credit union” банкны харилцагчдын мэдээллийг интернэт ашиглан хууль бусаар олж аван төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг саяхан гарсан байна. Сэжигтнүүд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй картаар үйлчлэх цэгийн пос терминал төхөөрөмжөөр их хэмжээний луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна. Энэ тухай тодрууллаа.

Эдгээрээс гадна “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатарыг “Шинэ цагийн монгол” буландаа онцолж байна. Тэрээр “Эх орондоо хэрэгтэй юм хийе гээд судалгааны ажлаа орхиод ирсэн” хэмээн өгүүлжээ. Монголчуудыг 2020 он гэхэд элэгний С вирусээс салгах зорилт дэвшүүлээд буй “Оном” сангийн Д.Наранбаатарын тухай 11 дүгээр нүүрт нийтэллээ. Мөн Нийгмийн сэтгэл зүйч Д.ДаваасүрэнгийнӨнөөгийн нийгэм хүн болгоныг наймаачны сэтгэхүйтэй болгожээ” хэмээх ярилцлагыг 10 дугаар нүүрээс унших боломжтой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, 80881800 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *