АНУ-ын усанд сэлэлтийн баг тамирчид 4х100м төрөлд алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Их Британийн тамирчид, хүрэл медалийг Австралийн баг хүртжээ. Гэвч Фелпс үүнд ханасангүй, тэрбээр хамгийн сүүлийн гараандаа түрүүлж дахин нэгээр алтынхаа тоог нэмэхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр нийт 28 ширхэг олимпийн медальтай бөгөөд түүний 23 нь алт юм. 24 дэх алтан медалиа ирэх бямба гаригт болох тэмцээнээсээ авахаар төлөвлөсөн байна.
О.ӨНӨР