Categories
мэдээ спорт

Рио-2016: Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь

Монголын тамирчдын Риогийн олимп дахь тэмцээн, уралдаан үргэлжилж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр манай таван тамирчин тэмцээнтэй.

ХӨНГӨН АТЛЕТИК:

-Орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

БОКС:

-Орон нутгийн цагаар 12:00 цагт (Монголын цагаар наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 00:00 цагт) боксчин Э.Цэндбаатар /56 кг/ Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Түүний өрсөлдөгч 20 настай. 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан, хүчтэй өрсөлдөгч бөгөөд Риогийн рингэнд эхний тойрогтоо Доминиканы боксчныг 2:1 харьцаагаар хожжээ.

-Монголын цагаар наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт буюу орон нутгийн цагаар 12:45 цагаас боксын 64 кг жинд өрсөлдөж буй Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдана. Оросын боксчин 24 настай. 2015 оны Дэлхийн аварга боксчин. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөжээ.

-Өнөөдрийн шийдвэр буюу хамгийн ихээр анхаарал тавьж буй ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан орон нутгийн цагаар 18:30 цагаас (Монголын цагаар наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 цагт) болно.

Манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ. Франц залуу 21 настай. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан. Риогийн рингнээ Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж, хагас шигшээд шалгарчээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *