Categories
мэдээ нийгэм

Сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүд нийлүүлнэ

Өнгөрсөн жилүүдийн жишгийн дагуу үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн нийлүүлэх аж. Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийн нэгдүгээр ангид 65 мянган хүүхэд элсэн суралцах юм байна. Иймээс зургаан настнуудын дүрэмт хувцас хамгийн их эрэлттэй байх болж буй.

Сурагчийн дүрэмт хувцсыг аль компаниас сонгон авахаа тухайн сургууль шийдэх аж. Эцэг, эхчүүд харин хяналт тавих ёстой юм байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас сурагчийн дүрэмт хувцас хоёр жилийн эдэлгээ дааж байх ёстой гэсэн шаардлагыг үндэсний үйлдвэрүүдэд тавьдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *