Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт үер болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд өчигдөр орой буюу наймдугаар сарын 12-нд аадар бороо, мөндөр холилдон орж тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрх үерийн усанд автсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ.

Тухайн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын ажилчид шуурхай арга хэмжээ авч, үерт автсан иргэдийн амь насыг аварсан байна. Одоогоор усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгоод байгаа аж.

Өнгөрсөн сарын 9-нд тус аймагт үер бууж Ховд голын эргээр оршин суудаг 200 гаруй айл усанд автаж, бага насны хүүхэд амиа алдсан байдаг. Тэгвэл өчигдөр мөн адил үер буусан байна. Үер усны аюул дахин нүүрлэж болзошгүй тул айл өрхийг үер усны аюулаас болгоомжтой байж, гол усны дагуух газар буухгүй байхыг онцгой байдлын газраас удаа дараа сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *