Categories
мэдээ нийгэм

Мальта, Хорват улсад 30 хоног визгүй зорчино

Засгийн газрын хуралдаанаар Мальта, Хорват Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн хэлэлцээрүүдийг баталлаа.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальта Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна. Ингэснээр дипломат болон албан паспорт эзэмшигч хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой болж байна.

Бүгд Найрамдах Мальт Улс нь Өмнө ЕвроптГазрын дундад тэнгисийнтөв хэсгийнМальт, Гоцо, Коминозэрэг бүлэг арал дээр оршдог. Эдгээр аралд гол горхи, нуур цөөрөм бараг байхгүй, тачир ургамалтай, чулуурхаг гадаргатай тул тариачид алгын чинээхэн газар дээрээ хүнсний ногоо, үр тариа, жимс, цэцэгтарьж ургуулахад уйгагүй хөдөлмөр шаарддаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр33 хувь, хөдөө аж ахуй5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуйнэлээд хөгжжээ. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө ноёрхох байр суурьтай, хөлөг онгоцнызасварын газар, хүнсний болон гар урлалынжижиг үйлдвэрүүдтэй. Хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай,идэшний ногоо, жимс, цэцэг тариалдаг. Гадаадын аялагч, жуулчиднэлээд орлого оруулна.

Хүн амын олонх нь мальтчуудбөгөөд мальт, англи хэлээрярилцдаг.

Мальт бол Европыг Ази, Африктайхолбосон усан замын уулзвар газар байрладаг учраас дээр үеэс Араб, Араб, Испанийндалайчдын сонирхлыг татаж, 1800 оноос эхлэн Английнколони болжээ. Тус оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үрээр 1947 онд өөртөө засах колонийн эрх авч, үйл явдал өрнөсөөр 1964 онд тусгаар тогтнож, 1974 оны XII сард бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Мальт улс төвийг сахисан гадаад бодлогын байр суурь баримталдаг.

Монгол улс Мальт улсын хооронд 1979 оны VIII сарын 8-нд дипломат харилцаа тогтсон.

Хорват улсньЗүүн ЕвропынБалканы хойгторших бүгд найрамдах улсюм. Баруун талаарааСловен, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Сербиулсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгисорших бөгөөд Дубровникнь зүүн талаараа Монтенегротойхиллэдэг. Нийслэл нь Загреб. 1991онд Югославынбүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.

Хорватууд нь 7-р зуунд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм. 9-р зуундхойд, баруун талаасаа Франк, өмнө, зүүн талаараа Византындовтолгоонд өртөх болсон бөгөөд Их Карлынаян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, католикшашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаан Томислав IХорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож, Петар Крешимир IV, Звонимирхаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *