Categories
мэдээ нийгэм

СӨХ-ийн нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлыг байрны метр кв-р төлөх ёстой

Монгол Улсад 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн эзэмшлийн ашиглалтын зардлыг ам метр тутамд 200-300 төгрөгөөр тооцож, айл өрхөөс авна гэж заасан байдаг. Гэтэл зарим СӨХ-үүд дур мэдэн авч байгаа нь буруу аж. Тухайн орон сууцны хамаарах нийтийн эзэмшлийн талбайн м.кв-аас шалтгаалж оршин суугч таны СӨХ-д төлөх төлбөр харилцан адилгүй байна. Тухайн сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-д төлдөг. Энэхүү төлбөрөөс бусад өөрийн өмчлөлд байгаа орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, цахилгаан зэргийн ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлдөг.

СӨХ нь хуульд зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцах үүрэгтэй байдаг байна. Энэхүү дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн дотор, гадна хана, хонгил, дээвэр, цахилгаан болон явган шат зэрэг бүх зүйлс хамаарна. Сууц өмчлөгчийн хувийн эд хөрөнгөөс бусад бүгд хамаарна. Тэгэхээр СӨХ нь эдгээр эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэг хүлээх ёстой юм.

Харин Сууц өмчлөгчдийн хувьд хуулийн хүрээнд засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *