Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно

Наймдугаар сар гарснаар ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж байгаа билээ. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-д баруун, зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-д баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох аж.

Усархаг бороо нийт нутгаар орж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэж байгаа билээ. Он гарсаар иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын тохиолдол 18 аймгийн 42 сум, Нийслэлийн дөрвөн дүүрэгт 78 удаа гарсан байна. Үүнээс 90 хүн амь насаа алдсан тоо гарчээ. Хэт халуун олон хоног үргэлжилсний улмаас гол усанд сэрүүцэх зорилгоор орж амь насаа алдах тохиолдол мөн эрс нэмэгджээ. Тодруулбал, усанд осолдсон 85 хүний 53 нь долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр гарсан аж. Энэ сар гарснаас хойш 13 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээ байна. Мөн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэйг ОБЕГ-аас анхааруулж байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *