Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалаанд хожсон иргэдийн утсанд мессэж ирдэг болно

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй, сугалаатай баримтыг үйлчилгээний байгууллагууд хэвлэдэг болсон.Ингээд сугалааны тохирлыг орон даяар сар бүрийн гурав дахь ням гарагт зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар тогтоод байсан билээ

Харин 2016 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн сугалаа шинэ журмаар зохион байгуулагдаж байгаа. Хуучин хэвлэгдэн гарсан бүх баримтан дунд сугалааг зохион байгуулдаг байсан бол одоо зөвхөн бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд оролцуулж

Наймдугаар сарын 21-нд зохион байгуулагдах сугалааны тохиролд наймдугаар сарын 20-ны дотор бүртгүүлсэн баримтыг оролцуулна.

Хонжвороо авч чадахгүй байгаа иргэдийн хувьд хоёр шалтгаан зонхилж байна.

Нэгдүгээрт, Ebarimt.mn сайт руу өөрийн эрхээр нэвтрэн орж хонжвороо авах хүсэлтээ төв систем рүү илгээх шаардлагатай. Сугалаанд хожсон иргэдэд хүсэлт илгээх үү гэсэн комманд автоматаар очиж байгаа. Хүсэлтээ баталгаажуулсанаар урамшууллаа авах боломжтой болно.

Хоёрдугаарт, нэр данс зөрснөөс болоод гүйлгээ буцаж ирээд байгаа. Тиймээс нэр дансаа баталгаажуулж шалгаачээ гэж хүсмээр байна. Одоогийн байдлаар сугалаанд хожсон 212 иргэн нэр данс нь зөрүүтэйгээс болоод хонжвороо авч чадаагүй байна.

Сугалаанд хожсон иргэдийн системд бүртгэлтэй утасны дугаар руу мессэж илгээдэг болох гэж байна. Ингэснээр иргэд заавал систем рүү оролгүйгээр азтан болсноо цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм.

Нэг удаагийн сугалааны тохирлоор 7,000-8,000 хүн азтан болдог хэдий ч 4,000-5,000 нь систем рүү нэвтэрч азтан болсноо мэдэж байгаа ба мэдсэн хэрнээ хүсэлтээ илгээхгүй байгаа иргэд бас хонжвороо авч чадахгүй байгааг дахин анхааруулсан байна.

Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй болсон иргэдийн хувьд тохирол явагдсанаас 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах боломжтой бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох журамтай юм байна. Энэ төрлийн гомдлууд иргэдээс ирсэн. Бид судалж үзээд хэд хэдэн шалтгааныг нь тогтоосон. Худалгаа үйлчилгаа эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашигласнаас үүдэн алдаатай мэдээлэл төв систем рүү илгээх тохиолдлууд гарсан байна.

Тиймээс стандартын шаардлага хангасан кассын систем нийлүүлэгчдэд батламж олгож эхлээд байна. Тавугаар сарын 22-ноос эхэлсэн кассын систем нийлүүлэгчдэд батламж олгох ажил есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжилнэ. ААН-үүд та бүхэн стандартын шаардлага хангасан кассын системтэй болчихвол ямар нэгэн алдаа гарахаас сэргийлж чадах учраас аль болох батламжтай нийлүүлэгчдээс кассын машинаа авах хэрэгтэй..

Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *