Categories
мэдээ спорт

Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар нар тэмцээнээ өндөрлөв

“Рио-2016” олимпийн наадмын бөхийн жүдо барилдааны дөрөв дэх өдрийн медальтнууд тодроход ойртож байна. Энэ өдөр манай бөх олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар 81 кг-ын жинд барилдаж, Египетийн бөх Мохамед Абделаалд цэвэр ялагдлаа. Ингэснээр тэмцээнээ өндөрлүүлж байна.

Мөн гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд БНХАУ-ын тамирчин Ян Жуншиатай барилдаж ялагдав. Түүний хувьд энэ удаагийн олимпоос медаль хүртэх таамагт байсан. Гэвч эрт тэмцээнээ өндөрлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *