Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол гарчээ

Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 247 дуудлаг хүлээн авчээ. Эдгээрээс зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэний гэмт хэргийн шинжтэй гомдол 12 бүртгэгдэж 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүний хоёр нь сургуулийн өмнөх насны хүүхдүүд мөн сургуулийн насны хүүхэд байжээ.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 49 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлсэн аж.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд“Toyota Estima” маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг “Авто Ауро” хорооллын замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч Н нь ганцаараа явж байсан таван настай Т-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.Иймд Нийслэлийн замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцохыг жолооч, явган зорчигчоо анхааруулж байна.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *