Categories
мэдээ спорт

Монголын тамирчин Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс нар тэмцээнээ өндөрлөжээ

Өнгөрсөн жил Тайланд улсад зохиогдсон Азийн АШТ-ээс боксын 49 кг-д тулалдаж хүрэл медаль хүртсэн боксчин Ганхуягийн Ган-Эрдэнэ эхний тойрогт хийлж, 32-т үлдэн олимпийн наадмын эхний тулаанаа хийсэн билээ. Манай боксчин Эквадорын тулаанч Карлос Куйпотой тулсан ч оноогоор ялагдсан байна. Ингэснээр Монголын боксын шигшээ баг таван тамирчинтай олимпийг үргэлжлүүлж байна.

Мөн байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Ж.Гантөгс оролцсон юм. Тэрээр энэ удаа эхний шатанд Тайландын Ваттьяа Тамвонгтой цэц харвалаа. Манай тамирчин эхний сетэд өрсөлдөгчөө буулган авсан ч дараагийн үед хожигдсон. Гурав дахь сетэд тэнцэж, сүүлийн хоёрт нь ялагдснаар тэмцээнээ өндөрлөлөө. Урьдчилсан шатанд ОУХМ Ж.Гантөгс 664 оноогоор 24-р байранд оржээ.

Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *