Categories
мэдээ нийгэм

Манай тамирчдын өнөөдрийн хуваарь

Бразилийн олимпоос анхны медалиа хүртсэн баярт үйл явдал эх оронд минь тохиогоод байна. ОУХМ Д.Сумъяа “багийнхаа салхийг хагалж, олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугуу ард түмэндээ баярлалаа” гэж хэлжээ. Тэгвэл Монгол улсын нэрийн өмнөөс өрсөлдөж буй тамирчдын өнөөдрийн хуваарийг та бүхэндээ хүргэж байна. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар 21:00 цагаас буудлагын 25 метрийн дасгал явагна. Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц. Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн 81 кг-д О. Ууганбаатар нар 22:00 цагаас хагас шигшээ барилдаан хийнэ. Харин боксын ОУХМ Д.Отгондалай 23:00 цагт эхний тулаанаа хийх хуваарьтай байна.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *