Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн зам эвдрэлтэй байна

Энэ наймдугаар сар гарснаар ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байгаа билээ. Иймд орон нутгийн зам үерт идэгдэж эвдрэл үүссэн байна. Тухайлбал энэ сарын 5, 6-ны өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний устай борооны улмаас Арвайхээр – Баянхонгор чиглэлийн замд алсын үер буужээ. Арвайхээр – Баянхонгор чиглэлийн “А0302” дугаартай улсын чанартай авто замын 118 дахь км-т Шаргын бригадын ар төмөр бетон гүүрийн дамжих хавтан, дэр бетон хөндийрч, зорчих хэсгээр автотээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон байна.Мөн Архангайгаас Завхан орох Солонготын даваа шавар ихтэй учраас автомашин зорчин явахад хүндрэлтэй нөхцөл үүссэн ажээ.Тиймээс энэ чиглэлд тэмдэг тэмдэглэгээ хийж, түр зам гаргажээ. Орон нутгаар зорчин явах жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *