Categories
мэдээ спорт

Шүүгч М.Бөхбат: Гараараа ханцуйнаас барьсан байхдаа тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш

“Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын гурав дахь өдөр болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн. Алтан медалийн төлөөх Д.Сумъяа, Силва хоёрын барилдааныг Японы шүүгч шүүн явуулсан юм. Д.Сумъяагийн өрсөлдөгч бөх хориотой мэх хийсэн гэж монголын талаас ихээхэн шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл энэ удаагийн олимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа Олон улсын шүүгч М.Бөхбат хэлэхдээ “Гараараа ханцуйнаас барьсан байхдаа тохойгоороо хөлд хүрэх бол хориотой мэх биш. Тиймээс 57 кг-ын жингийн финалын барилдааны шүүлт дүрмийн дагуу” болсон гэсэн тайлбарыг өгчээ.

Ташрамд хэлэхэд “Рио-2016” олимпийн наадамд Олон улсын шүүгч М.Бөхбат шүүгчээр ажиллаж байна. Тэрбээр өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шийдвэрлэх барилдааныг шүүн явуулсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *