Хүй долоо худагт “Даншиг наадам”-ийн
үеэр жуулчдад зориулсан үзэсгэлэн гарчээ. . Үзэсгэлэнд монголын үндэсний хэв
шинжийг хадгалсан олон
зүйлсийг асар бүрд байрлуулсан
байлаа. Нийтдээ 50 асар
жуулчдад зориулан үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жилийн хувьд жуулчдын тоо харьцангуй их байгаа
нь харагдаж байлаа. Тухайлбал, аялал жуулчлалын компаниар дамжуулан 1000 гаруй
жуулчин захиалга өгч ирсэн тоо мэдээ байна. Тиймээс энэ жил жуулчдад зориулсан
үйлчилгээ, үзмэрийг улам их баяжуулжээ. Ялангуяа цам харайх ёслолын тайлбарыг англи
хэлээр жуулчдад зориулан тайлбарлаж өгсөн нь тэдний таашаалд нийцэж байв. Уг
үзэсгэлэн орой 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
О.ӨНӨР