Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Пүрэвдагва Даншигийн аварга боллоо

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурхан шашины төв Гандандэгчилэн хийд, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын арга хэмжээ энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Даншиг наадамд хүчит 256 бөх зодоглосноос Даншигийн арслан Р.Пүрэвдагва дахин түрүүлж Даншиг наадмын аварга боллоо. Бөхийн барилдаан Даншиг наадмын нэг чухал үйл ажиллагаа тул Даншигийн Аварга цолтны болзол хангавал 60.0 сая төгрөг, Арслан цолтны болзол хангасан бөхөд 50.0 сая төгрөг, чимэгтэй Заан цолтны болзол хангасан бөхөд 30.0 сая төгрөг, Заан цолтны болзол хангасан бөхөд 25.0 сая төгрөг, чимэгтэй Начинд 20.0 сая төгрөг, Начин цолтонд 15.0 сая төгрөгийн бай шагнал олгох журам баталжээ.

Б.НАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *