Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг тавдугаар байрт орлоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдо эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанд Монгол Улсаа төлөөлөн 48 кг-д зодоглосон Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг барилдсан. Тэрбээр шилдэг наймд шалгаран үлдсэнээр дагах барилдаанд Бразилийн Минезс Сараг нэмэлт цагт ялсан. Ингэснээр хүрэл медалийн төлөө Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусахын өмнөхөн юүко үнэлгээгээр харамсалтай ялагдлаа.

М.Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрог хийлэн Францын Паует Лаэтитиаг ялан шөвгийн 16-д үлдээд байсан юм. Улмаар зооны аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Жон Бу Гёнд ялагдсан ч дагах барилдаанд эзэн орны бөх, 2012 оны олимпийн аварга Минезс Сараг нэмэлт цагт ялсан юм. Түүний хувьд 2012 оны Лондонгийн олимпод долдугаар байр эзэлж бөйсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *