Categories
мэдээ спорт

“Рио-2016” олимпийн сонирхолтой баримтууд

“Рио 2016” олимпийн наадам олон зүйлээрээ шинэлэг болж байна. Та бүхэнд 31-р олимпийн сонирхолтой долоон баримтыг толилуулж байна.

1. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд энэ олимпод анх удаа адил тооны жингийн ангилалтайгаар явагдана. Эрэгтэй жин 57-гоос 125 кг-ийн хооронд бол эмэгтэйчүүд 48-аас 75 кг-ийн хооронд өрсөлдөнө.

2. Риогийн наадамд 2000 онд төрсөн тамирчид анх удаагааа оролцоно. Тэдний ихэнхи нь ширээний теннис, гимнастик болон усанд үсрэлтийн төрөлд хүчээ сорих юм.

3. 3айда Жеманкье олимпийн түүхэн дэх хамгийн өндөр настай бамбар буухиалагч боллоо. 106 настай тэрээр Бразилын хойд хэсгийн “Макапа” хотод бамбарын буухианд оролцсон юм.

4. 41 настай Оксана Чусовитина олимпийн түүхэн дэх хамгийн нас өндөр гимнастикч болон түүхэнд үлдэх болно. Тэрээр мөн зургаан олимпод тоосоо өргөсөн анхны эмэгтэй гимнастикч болж байгаа.

5. Ирландын зүлэгний хоккэйн шигшээ баг 108 жилийн түүхэндээ анх удаа олимпод оролцох эрх авсан. Ирландын талбайн спортын баг сүүлийн 68 жилд анх удаа олимпод өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.

6. Олимпийн эрх авсан энэтхэгийн анхны эмэгтэй гимнастик бол Дипа Кармакар. Тэрээр Риод модон морь, тэнцүү бус хөндлөвч, тэгнээ, шалны төрөлд ур чадвараа сорино.

7. Олимпийн түүхэнд анх удаа дүрвэгч тамирчдын баг бүрдэн хүн төрөлхтөний наадамд оролцох гэж байна. Тэд олимпийн туг болон сүлд дууллын дор жагсана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *