Categories
мэдээ нийгэм

Олимпийн тамирчдын тогоочоор Ц.Байгалмаа сонгогджээ

Рио-2016 Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид Volta Redonda хотын спортын төвд төвхнөсөөр байна.

Энэ удаагийн Олимпод манай улс 43 тамирчнаа илгээсэн. Өмнө нь байгаагүй олон тамирчин Олимпийн наадамд оролцох гэж байгаа тул Монгол тогоочоо хамт явуулж, амтлаг хоолоор хангах үүрэг өгсөн.

Олимпийн наадмын үеэр тамирчдын хоол хүнсэнд сэргээш хийх тохиолдол олон тохиолдож байсан. Тухайлбал саяхан ОХУ-ын тамирчны хоолонд сэргээш хийсэн явдал болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан харамсалтай үйл явдал болсон. Бас нэгэн жишээ хэлэхэд 2014 оны жүдо бөхийн ДАШТ-ий үеэр манай улсын тамирчдын хоолонд ёс бус зүйл хийсэн байсан нь илэрсэн. Тиймээс Монголын баг тамирчдын хоол хүнсийг бэлтгэх тогоочоор Монгол Улсын зөвлөх инженер Ц.Байгалмаа сонгогдож ажилаж байгаа юм.

Б. Эрдэнэ-Очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *